Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Евразийн Их солилцоо: ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” чуулганаар Евразийн улс орнуудын музейн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, харилцан мэдлэг, туршлагаа солилцох, хүн төрөлхтний соёлын гайхамшигт өвийг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зэрэг музейн хөгжлийн чиглэлээр Монгол улсад анх удаагаа чуулж байна. Тус чуулга уулзалтын дундуур Монгол Улсын Чингис хаан Үндэсний музейг төлөөлж захирал, Академич С.Чулуун Бүгд Найрамдах Польш Улсын Цэргийн музейг төлөөлж захирал Богуслав Пацек нар харилцан ойлголцлын “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Талууд соёлын салбар дахь хамтын ажиллагаа нь хоёр улсын байгууллага болон иргэд хооронд харилцан ойлголцол, найрсаг харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ музейн салбар дахь соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцлаа.
Санамж бичгийн хүрээнд доорхи чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:
1. Музейн үйл ажиллагаа, цуглуулга, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах;
2. Олон улсын эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинар, форум зохион байгуулах;
3. Судлаач, мэргэжлийн ажилтнуудыг харилцан солилцох, туршлага хуваалцах, хамтарсан судалгаа хэрэгжүүлэх;
4. Ном, мэдээлэл, судалгааны материал солилцох, хэвлэн нийтлэх үйл ажиллагааг дэмжих;
5. Хамтарсан төсөл, үзэсгэлэн,сургалт, боловсролын үйл ажиллагааг хөгжүүлэх, хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллах боломжтой юм.
-
4 цаг 23 мин
-
5 цаг 58 мин
-
7 цаг 11 мин
-
7 цаг 58 мин
-
10 цаг 31 мин
-
2026-06-10
-
Өчигдөр 15 цаг 38 мин
-
Өчигдөр 10 цаг 47 мин
-
Өчигдөр 16 цаг 36 мин
-
Өчигдөр 15 цаг 41 мин