Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР Даьосын чуулганы үеэр Английн Ерөнхий сайд асан ТОНИ БЛЭЙРТЭЙ уулзжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 4 мин

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Дэлхийн өөрчлөлтийн төлөөх Тони Блэйр хүрээлэн”-г үүсгэн байгуулагч, Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар уулзаж ярилцав. Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон Монгол Улсын 2026-2030 оны хөгжлийн төлөвлөгөөг танилцуулав. Мөн эдийн засгийг төрөлжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэхэд хиймэл оюун, технологийн бодит, системтэй хэрэглээг бий болгохоор ажиллаж буйгаа танилцууллаа.

Тони Блэйрийн хүрээлэнтэй стратегийн түвшинд олон нийттэй харилцах чиглэлээр мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцийн талуудын 17 дугаар бага хурлын зохион байгуулалтын талаар санал бодлоо солилцож, цаашид хамтран ажиллах боломжийг судлахаар болов.

Ерөнхий сайд Г.Занданшатар Тони Блэйрийг энэ оны зургаадугаар сард болох Монголын эдийн засгийн форум, наймдугаар сард зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцийн талуудын 17 дугаар бага хуралд оролцохыг урив.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.