АЙМАГ, НИЙСЛЭЛ, ХОТЫН ХӨГЖЛИЙН 2027 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ НЬ” СУРГАЛТ БОЛЛОО
Ulsturch.mn
/
1 цаг 24 мин

Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Аймаг, нийслэл, хотын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлэгт 21 аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан албан хаагчдыг хамруулан 2026 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтыг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нээж үг хэлсэн бөгөөд "Бодлого төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх, мэргэшсэн чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах нь чухал ач холбогдолтой"-г онцлон дурдлаа.

Тус сургалтад хамрагдагчид Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 18.5-д заасны дагуу 2026 оны 09 дүгээр сарын 01-ний дотор Аймаг, нийслэл, хотын хөгжлийн 2027-ны төлөвлөгөөний төслийг үр дүнд суурилсан арга зүйгээр боловсруулан ажиллаж байгаа билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.