Д.БАТЛУТ: Ардчилсан намынхан ЦЭРГИЙН АМЬ НАСААР УЛСТӨР хийж суухын оронд улс оронд хэрэгтэй зүйлд анхаараач
Батхуяг
Үйл явдал
/
8 цаг 8 мин

Сөрөг хүчин Ардчилсан намаас тайван цагт хугацаат цэргийн амь нас эрсэдсэнд ундуйцан салбарын сайд Д.Батлутад хариуцлага тооц хэмээн Засгийн газарт албан бичиг хүргүүлсэн. Үүнд Засгийн газар хариу өгөөгүй учир Ерөнхий сайдын хувь заяатай ярина гэдгээ  илэрхийлсэн. Дээрх шаардлагын хариуд Батлан хамгаалахын сайд Д.БАТЛУТ дараах байр суурийг илэрхийлжээ. 

Ардчилсан намынханд өөр хийх ажил байхгүй байгаа юм уу. Улс оронд хийх олон ажил байна, тэр асуудал руугаа анхаарлаа хандуулахгүй засгаа огцруулна гээд явах юм. Бизнесийн байгууллагууд улс төрийн тогтвортой байдлыг л харж байгаа. Улс орноо бодохгүй хувь улс төрийн акц хийх шаардлагагүй л гэж харж байна. Миний хувьд байр сууриа өмнө нь илэрхийлсэн. Монгол Улсын батлан хамгаалах салбарын үйл ажиллагааны буруугаас анги салбартай холбоотой төрийн тусгай алба хаагчдын буруутай үйлдлээс болж цэрэг амь насаа алдсан гэдэг нь тогтоогдвол хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой. Ер нь хүний амь насаар улс төр хийж байгаа нь зохисгүй санагдаж байна. Хэн нэгнийг сольсноор дахин асуудал гарахгүй гэж харж байгаа бол өөр гэхдээ тэгж харж байгаа гэж бодохгүй байна. Сүүлд цэрэг амиа алдсан хэрэг дээр холбогдох газрууд дүн шинжилгээ, хяналт шалгалт хийж байгаа. Өөрсдөө байр сууриа илэрхийлэх байх. Олон салбарт олон шалтгаанаас болж асуудал үүсэж байгаа энэ болгонд засаг төрийг тогтворгүй болгоод байгаа нь хэний эрх ашигт нийцэж байгаа юм. Монгол Улсын Батлан хамгаалах салбар бол онцгой салбар. Хүний амь эрсдэж байгаа нь үнэхээр харамсалтай. Гэхдээ хүний амь улс төржих асуудал биш улс төржүүлээд байгаа нь харамсалтай байна. Харин асуудал гарвал түүнийг засаж залруулж цаашид энэ салбарыг илүү сайжруулах тал дээр анхаарч эрсдэлт гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.