Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, Австралийн Засгийн газар хамтран “Монгол Улсад жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд нийгмийн хамгааллын тогтолцооны шинэчлэл, хүртээмж, үйлчилгээний чанар, хамтын ажиллагааны талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Манай Улсын нийгмийн хамгааллын тогтолцоо бүс нутагтаа харьцангуй өндөр хамрагдалттай орнуудын нэг бөгөөд нийт өрхийн дийлэнх нь ямар нэгэн хэлбэрээр нийгмийн хамгааллын дэмжлэг авч байна. Гэсэн хэдий ч ядуурал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээний хүртээмж, асаргааны ачаалал, мэдээллийн системийн уялдаа холбоо зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байсаар байна.
Тус яамнаас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Гэр бүлийн хөгжлийг дэмжих анхдагч хуулийн төслийг дагалдах хуулийн төслүүдийн хамт боловсруулж, УИХ-д өргөн барих гэж байна.


Өнөөдрийн хэлэлцүүлгээр нийгмийн хамгааллыг зөвхөн мөнгөн дэмжлэгээр хязгаарлахгүйгээр үйлчилгээ төвтэй хандлагыг бэхжүүлэх, гэр бүл болон орон нутагт түшиглэсэн үйлчилгээг өргөжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хэрэгцээг илүү бодитой тодорхойлох, хэрэгцээнд суурилсан үйлчилгээг хүргэх асуудлыг эрх зүйн шинэчлэлийн хүрээнд болон хэрэгжилтийн шатанд хийх арга замыг хэлэлцлээ.
Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдах 20 гаруй хуулийн төслийг оролцогчид дэмжиж, халамжийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлж, халамжийг нэн шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэх, ядуурлыг бууруулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн тэгш байдлыг хангах, салбар хоорондын уялдааг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзэв.
НҮБ-ын Хүүхдийн Сан, Австралийн Засгийн газар нь жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй нийгмийн хамгааллын тогтолцооны шинэчлэлийг дэмжиж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэд, эмэгтэйчүүд болон эмзэг бүлгийн хэрэгцээнд суурилсан үйлчилгээ, мэдээллийн тогтолцоо, салбар дундын хамтын ажиллагаа, үйлчилгээний уялдаа холбоог бэхжүүлэхэд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
-
1 цаг 30 мин
-
7 цаг 8 мин
-
Өчигдөр 12 цаг 26 мин
-
Өчигдөр 13 цаг 35 мин
-
Уржигдар 10 цаг 33 мин
-
Өчигдөр 14 цаг 07 мин
-
Уржигдар 13 цаг 25 мин