Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2026 оны эрх зүйн сургалтын төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүрэг дэх Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран ерөнхий боловсролын 33, 48, 97 дугаар сургуулийн ахлах болон дунд ангийн сурагчдад зориулсан сургалтыг 2026 оны зургаадугаар сарын 5-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтаар “Үе тэнгийн дээрэлхэлт ба гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ” сэдвийн хүрээнд сурагчдад холбогдох хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгч, үе тэнгийн дээрэлхэлтийн хор уршиг, түүнээс хэрхэн сэргийлэх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мэдээлэх, таслан зогсоох арга замын талаар ойлголт олгов.
Уг сургалтад нийт 370 гаруй сурагч хамрагдсан бөгөөд оролцогчид сургалтыг үр өгөөжтэй, ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэж, зохион байгуулагч байгууллагуудад талархал илэрхийллээ.
-
1 цаг 32 мин
-
7 цаг 10 мин
-
Өчигдөр 12 цаг 26 мин
-
Өчигдөр 13 цаг 35 мин
-
Уржигдар 10 цаг 33 мин
-
Өчигдөр 14 цаг 07 мин
-
Уржигдар 13 цаг 25 мин