Монгол Улсын Засгий газрын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр Алтайн орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна. Уг хуралд БНХАУ, Монгол Улс, БНКазУ, ОХУ, Бүгд Найрамдах Киргиз Улс, Туркменистан Улсын төлөөлөл болон Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн удирдлагууд оролцож, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож байна.

Бүс нутгийн эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлэх зорилгоор Монгол Улс Арцсуурь - Цагаан толгойн боомтыг Булган - Такешикены боомттой төмөр замаар холбохоор төлөвлөж, судалгааны ажлыг явуулж байна. Энэ дэд бүтэц ОХУ-ын Тува, Горно-Алтай орчмын Улугхэм, Минусинск, Кузнецкийн сав газар болон Монгол Улсын баруун бүсийн байгалийн нөөц баялгийг БНХАУ-ын ШУӨЗО-ны хүнд аж үйлдвэрийн өртгийн сүлжээнд холбох, түүхий эдийн тогтвортой хангалтыг бий болгох стратегийн ач холбогдолтой. Үүний зэрэгцээ Булган – Такешикен боомтын холболтыг ашиглан Казахстанаас газрын тосны бүтээгдэхүүн импортлох, тээвэрлэлтийн шинэ сувгийг нээх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
-
1 цаг 30 мин
-
7 цаг 8 мин
-
Өчигдөр 12 цаг 26 мин
-
Өчигдөр 13 цаг 35 мин
-
Уржигдар 10 цаг 33 мин
-
Өчигдөр 14 цаг 07 мин
-
Уржигдар 13 цаг 25 мин