Нийслэлийн Ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн сурагчид Түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
Ulsturch.mn
Үйл явдал
/
2 цаг 5 мин

“Тавантолгой түлш” ХХК-ийн Түлшний үйлдвэртэй Нийслэлийн Ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн Б.Давааням багштай 11Г ангийн сурагчид танилцлаа.

Танилцах аяллын үеэр сурагчид шахмал түлш үйлдвэрлэх технологийн процесс, түүхий эдийн боловсруулалт, бүтээгдэхүүний чанарын хяналтын талаар мэдээлэл авсан юм.

Үйлдвэрлэлийн үе шат, дамжлага бүрийг үйлдвэрийн инженерүүдээр тайлбарлуулан ярилуж, шахмал түлш хэрхэн бүтэж, хэрэглэгчдийн гэрт хэрхэн хүрдэгийг хүүхдүүд сонирхон асууж байлаа. Энэхүү арга хэмжээ нь сурагчдын мэргэжлийн чиг баримжааг дэмжих, үйлдвэрлэлийн салбарын талаар мэдлэг мэдээллийг нь өргөжүүлэх, бодит ажлын орчинтой танилцуулахад чухал ач холбогдолтой байгааг анги удирдсан багш Б.Давааням онцоллоо.

Мөн агаарын бохирдлыг бууруулахын тулд хагас коксон түлшний шилжилтийг хэрхэн хийж байгаа, цаашид нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийж хэрэгжүүлэхийг ч сурагчид сонирхож байсан юм. Манай компанийн үйл ажиллагаа, үйлдвэртэй танилцсан, ирээдүйн инженер, эх орны эзэд, сурагчид та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.