Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал:
Монгол хүний дундаж наслалт 2004 онд 64,6 байсан бол 2024 онд 71.8-д хүрч, 7.2 жилээр уртассан сайн мэдээ байна. Гэвч олон жил ажилласан нь биш сүүлийн 5 жилд өндөр шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг тогтолцоог өөрчлөх ёстой.
Олон жил төлсөнд нь илүү баталгаа олгох тогтолцоог хэрэгжүүлнэ. Ахмад настнуудыг ажиллуулах хөшүүрэг бүрдэх юм. Ахмадууд тэтгэврээ тогтоолгосон бол түүнээс хойш ажил хийхдээ дахиж шимтгэл төлөхгүй.
Тэтгэврийн наснаас хойш тэтгэврээ тогтоолговол жилд 5%-иар нэмж тооцно. Тэтгэврийн наснаас хойш 3 жилийн дараа тэтгэвэрт гарвал 15%-иар нэмэгдэнэ.
57 настайдаа 1 саяар тэтгэвэр тогтоолгох байсан эмэгтэй 2 жилийн дараа гарвал 1 сая 250 мянган төгрөгийн тэтгэвэр авна гэсэн үг. 1 жилд 5%, 2 жилд 10%, нийт 125,000 төгрөгөөр нэмэгдэнэ.
-
1 цаг 31 мин
-
7 цаг 9 мин
-
Өчигдөр 12 цаг 26 мин
-
Өчигдөр 13 цаг 35 мин
-
Уржигдар 10 цаг 33 мин
-
Өчигдөр 14 цаг 07 мин
-
Уржигдар 13 цаг 25 мин