Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлэх буюу "Олон давхаргат тэтгэврийн тогтолцоо"-г УИХ-д өргөн барихаар боллоо.
Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тэтгэврийн тухай дуусдаггүй яриаг цэгцлэх бөгөөд 2027 оны 1 дүгээр сарын 01-нээс зарим онцлох өөрчлөлтүүдийг дагаж мөрдөөд явах юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ,
-10 хүний 6 нь хамгийн бага тэтгэвэр авч байна. 57% нь 769 мянга, түүнээс бага тэтгэвэртэй
-42% нь бүрэн тэтгэврийн, 15% нь хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээгээр авдаг.
-2025 оноос өмнө жил бүр цалин, үнийн өсөлтийг тооцож индексжүүлж нэмээгүй. Олон жилийн өмнө тэтгэвэрт гарсан иргэд үнийн өсөлтөд илүү нэрвэгддэг.
-2013 оноос өмнөх 1,4 сая төгрөгийн цалингийн дээд хязгаараас тэтгэвэр бодсоныг 2,4 сая төгрөгөөс тооцно.
-Бүх тэтгэврийг 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн жил бүр автоматаар индексжүүлнэ гэлээ.
Холбоотой мэдээ
-
16 цаг 11 мин
-
18 цаг 56 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 31 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 09 цаг 18 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 17 цаг 39 мин
-
Уржигдар 17 цаг 31 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 10 цаг 05 мин
-
Уржигдар 09 цаг 49 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 30 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
18 цаг 56 мин
-
Өчигдөр 09 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 49 мин
-
Уржигдар 17 цаг 31 мин