ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Ulsturch.mn
Үйл явдал
/
Өчигдөр 18 цаг 40 мин

 

2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Туул, Хэрлэн голын эх болон Алтай нуруунаас усжих Ховд, Булган, Буянт, Сагсай, Согоог, Увс нуурын сав газрын Хархираа, Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 сантиметрээр нэмэгдсэн байна.

Түүнчлэн Мөнгөнморьт сум орчим, Согоог болон Туул голын эхээр усны түвшин олон жилийн дундаж хэмжээнээс 5-10 сантиметрээр давж, үерийн эрсдэл нэмэгдэх нөхцөл бүрдээд байна.

Иймд дээрх гол мөрний эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдийг үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, гол мөрөн, нуурын эрэг дагуу зорчих, амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. Үерийн аюулын үед мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг дагаж мөрдөн, эрсдэлтэй бүсээс хол байхыг зөвлөж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.