ОХУ-ЫН ҮНДЭСНИЙ БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 42 мин

ОХУ-ын Үндэсний баярын өдөр буюу “Оросын өдөр”-ийг тохиолдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яаманд зочилж, баярын мэндчилгээ дэвшүүлэн дурсгалын цэцэг гардууллаа.

“Оросын өдөр” нь жил бүрийн зургаадугаар сарын 12-ны өдөр тэмдэглэгддэг бөгөөд ОХУ-ын тусгаар тогтнол, төр улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн үндэсний хэмжээний чухал баяр юм. Энэхүү өдөр нь Оросын ард түмний эв нэгдэл, эх оронч үзэл, түүх соёлын үнэт зүйлсийг хүндэтгэн тэмдэглэдгээрээ онцлогтой.  Арга хэмжээний үеэр талууд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж, хүүхэд хамгаалал хөгжлийн чиглэлээр цаашид үргэлжлүүлэн ажиллахаа мэдэгдэж, амжилт хүслээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.