Сангийн сайд З.МЭНДСАЙХАН БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 22 мин

Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр /2026.06.11/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд тэрбээр эрхэм зочдыг Монгол Улсад тавтай морилохыг хүсэн мэндчилж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж ирснийг онцлон тэмдэглэв.

Тус уулзалтаар талууд хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн талаар ярилцсан бөгөөд Сангийн сайд төслийг эрчимжүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг Улсын Их Хурлаар батлуулсныг тодотгов. Энэ хууль батлагдсанаар төслийн хүрээнд тулгамдаж байсан санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх боломж бүрдсэн гэдгийг онцолсон юм.

Элчин сайд Атул Малхари Готсурве хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хоёр талын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол онцгой ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэж, төслийг цаг хугацаанд нь дуусгах тал дээр тууштай дэмжин ажиллахаа илэрхийлэв.й

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.