ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР МТЗ КОМПАНИ 30 САЯ ТН АЧАА ТЭЭВЭРЛЭНЭ
Д.Оюунболд
Үйл явдал
/
2026-03-14

Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гашуунсухайт өртөө болон шилжүүлэн ачих терминалын барилга байгууламж, тээвэрлэлтийн үйл ажиллагаатай энэ сарын 13-нд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг танилцлаа. Энэ үеэр “Монголын төмөр зам” /МТЗ/ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун “Монголын төмөр зам” компани энэ онд 18 сая тонн ачаа тээвэрлэж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана” гэж мэдэгдлээ. Тус компани 2025 онд 9 сая орчим ачаа тээвэрлэсэн бөгөөд энэ онд 18 сая тоннд хүргэх зорилт тавьсан нь өмнөх жилийнхээс даруй хоёр дахин өсөх үзүүлэлт юм.

Мөн тэрбээр “Энэ онд “Чайна энержи” компанийн 6.4 сая тонн ачаа тэвээрлэхээр төлөвлөгөөнд тусгагдсан. Гуравдугаар сарын сүүлээр БНХАУ-руу явж “Чайна энержи” компанитай дахин хэлэлцээ хийж, ачаагаа 10 сая тоннд хүргэн нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Ирэх жилийн дөрөвдүгээр сард хил холболтын төмөр зам ашиглалтад ороход “Монголын төмөр зам” ТӨХК тээвэрлэлт хийхэд шаардлагатай вагон, зүтгүүр, хөдлөх бүрэлдэхүүний хувьд бүрэн хангагдсан байх ёстой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.