УБТЗ: Төмөр замын тээврийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан зарим төмөр замчдыг төрийн шагналаар шагналаа
Батхуяг
Үйл явдал
/
2026-06-08

"Улаанбаатар төмөр зам" ХНН байгуулагдсаны 77 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, төмөр замын тээврийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан зарим төмөр замчдыг төрийн шагналаар шагналаа. Шагналыг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан гардуулж баяр хүргэв.

Шагнал гардуулахад Зам, тээврийн Яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баярмагнай, "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дарга Х.Хэрлэн нар байлаа.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

Ахмад төмөр замчин Т.Доржжанцан

"АЛТАН ГАДАС" ОДОНГООР:

Ахмад төмөр замчин Ж.Адьяажав

Ахмад төмөр замчин Д.Лхаасүрэн

Ахмад төмөр замчин Л.Нэргүй

Дархан татах хэсгийн засварчин Б.Жаргалсайхан

Дохиолол холбооны 2-р ангийн инженер Ү.Чулуун-Эрдэнэ

Хүүхдийн секторын цэцэрлэгийн багш Н.Сэржмядаг

Замын 2-р ангийн 7-р хэсгийн замчин Ц.Цэрэнганжид

ТЗИС-ийн Гадаад харилцааны мэргэжилтэн Ш.Баяраа

Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдар нарыг тус тус шагналаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.