УБТЗ: Өнөөдөр 7 хоног тутмын замын нэгдсэн хурал боллоо
Батхуяг
Үйл явдал
/
2026-06-29

Өнөөдөр 7 хоног тутмын замын нэгдсэн хурал боллоо. Хурлын дэгийн дагуу өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явцтай танилцсаны дараа РБ, Д, П, Ш албадын удирдлагууд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн тоо, чанарын үзүүлэлт, зам засвар, холбоо дохиоллын найдвартай байдлын талаар илтгэл тавилаа. Хурлын төгсгөлд НЗ1 болзошгүй үер усны улмаас зам угаагдахаас сэргийлж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

ТООН МЭДЭЭЛЭЛ:

📌Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хугацаа 9,72 хоногоос 7,16 хоног болсон эерэг дүнтэй байна.

📌Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гологдлын тоо тэнцүү, дутагдлын тоо 13 нэгжээр буурсан байна.

📌Оны эхнээс 6 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх байдлаар 17 сая 033,4 мянган тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөө 107,1 хувийн биелэлттэй байна.

📌Мөн хугацаанд 12 сая 036,9 мянган тонн ачаа ачиж, төлөвлөгөө 105,7 хувийн биелэлттэй байна.

📌Тайлант хугацаанд тээврийн чанарын үзүүлэлтүүд өссөн байна.

📌Оны эхнээс 1926 дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг аялсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 157 галт тэргээр илүү байна.

📌2026 оны 6-р сард Замын аж ахуй төлөвлөгөөт 59 цонхны ажил гүйцэтгэхээс биелэлт 100 хувьтай байна. Нийт 10 км замын их засварын ажлыг гүйцэтгээд байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.