УБТЗ: Статистик бүртгэлийн төвөөс жил бүр уламжлал болгон төмөр замын салбарын статистикийг бүрдүүлэгч анхан шатны ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгууллаа
Батхуяг
Үйл явдал
/
2026-07-01

Статистик бүртгэлийн төвөөс жил бүр уламжлал болгон төмөр замын салбарын статистикийг бүрдүүлэгч анхан шатны ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулдаг. Энэ удаагийн зөвлөгөөнийг замын хэмжээнд Үндэсний статистикийн хороо, Төмөр замын газар, "Улаанбаатар төмөр зам" ХНН, "Монголын төмөр зам" ТӨХК, "Таван толгой төмөр зам", "БТЕГ", "МТЛ" ХХК -ийн 157 мэргэлжилтэн, статистикчидийн оролцоотой цахимаар зохион байгууллаа. Уг зөвлөгөөнийг "УБТЗ" ХНН-ийн 1-р орлогч дарга О.А.Казаков нээж зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүсээд УБТЗ-ын зарим ажилтнуудыг Үндэсний Статистикийн Хорооны “Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, жуух бичгээр шагнав. Мөн Үндэсний статистикийн Хорооны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатарын УБТЗ-ын тээврийн статистикд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж “Хөгжлийн төлөө” цол тэмдгээр шагнав.

БҮРТГЭЛ, СТАТИСТИКИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдгээр:

Замын-үүдийн ҮЭХ-ний дарга Т.Цэнджав

Зүүнхараа өртөөний мэдээлэгч-кассир М.Дэлгэрмөрөн

Бор-өндөр өртөөний тооцооны оператор Н.Мягмармаа

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ЖУУХ БИЧИГ:

Дархан өртөөний техникч-мэдээлэгч Х.Нямхишиг

УБТЗ-ын Статистик бүртгэлийн төвийн ахлах мэдээлэгч Ц.Наранчимэг

Өргөн өртөөний мэдээлэгч-кассир П.Ууганбаяр

Дархан өртөөний кассын эрхлэгч С.Солонго

Эрдэнэт өртөөний товарын конторын эрхлэгч Д.Мөнхжаргал нарыг тус тус шагналаа.

Тус зөвлөгөөнд Статистик бүртгэлийн төвийн ажилтнууд дараах сэдвээр илтгэл тавилаа.

Замын үндсэн үзүүлэлт хариуцсан инженер-эдийн засагч Б.Ариун-өлзий “Замын хэмжээний тайлангийн товч танилцуулга” сэдвээр,

Ахлах оператор үнэ шалгагч А.Энхболор “ Тээврийн бичиг баримт шалгах, тайлан боловсруулалт” сэдвээр,

Шуурхай мэдээний диспичер-техникч Ц.Наранчимэг “ Замын хэмжээний хоногийн шуурхай ажил, түүний бүрдүүлэлт, тайлагнал” сэдвээр,

Галт тэрэгний хөдөлгөөний график шинжээч инженер А.Оджаргал "Галт тэрэгний зурмаг шинжээч инженерийн хоногийн ажлын статистик бүрдүүлэлт, шуурхай тайлан” сэдвээр тус тус илтгэл тавив.

Зөвлөгөөнөөр өмнөх оныхоо ажилд дүгнэлт хийж, алдаа дутагдлаа хэлэлцэж амжилт бүтээлээ ахиулах статистик мэдээллийг хүртээмжилж, түүний ашиглалтыг улам боловсронгуй болгох, цахимд үе шаттайгаар шилжих асуудлуудыг хэлэлцлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.