Халамж, тэтгэвэр, тэтгэмжид 1.3 их наядыг олгожээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 16 мин

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, хөнгөлөлтөд энэ оны эхний зургаан сарын байдлаар нийт 1.3 их наяд төгрөг зарцуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 3.5 хувиар өссөн үзүүлэлт болсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд нийгмийн халамжийн тэтгэвэр 20.1 хувь, нийгмийн халамжийн тэтгэмж 17.7 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Харин нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдын тоо өмнөх оны мөн үеэс 2.6 хувиар буурч, энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 2 сая 247 мянга 288 болжээ.

Нийгмийн халамжийн үйлчилгээ, тэтгэмжид хамрагдагсдын бүтцийг авч үзвэл 57.1 хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмж авагчид эзэлж байгаа бол 10.9 хувийг нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, 7.6 хувийг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж авагчид бүрдүүлжээ. Үлдсэн 24.4 хувийг бусад төрлийн халамж, үйлчилгээний хүртэгчид эзэлж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.