Т.АУБАКИР сайд тэргүүтэй салбар яамны удирдлагууд СХД-т ажиллаа
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 1 мин

УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын Сайд Т.Аубакир, ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, НДЕГ-ын дарга Б.Батжаргал, ТЗУГ-ын дарга Б.Идэр, СХД-ийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр нар Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан хаагчидтай уулзлаа. Салбар байгууллагуудын хийж хэрэгжүүлсэн ажлын тайлантай танилцаж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсов.

УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын Сайд Т.Аубакир Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд 2027 оноос хэрэгжих тэтгэврийн шинэ зохицуулалт, шинээр бизнес эрхлэгчид болон шимтгэл төлөгчдөд бий болох боломж, эрх зүйн өөрчлөлтийн талаар товч танилцуулж, хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллах чиглэл өглөө.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 36 мянган тэтгэвэр авагч, 74 мянган даатгуулагч, 4 мянга гаруй аж ахуйн нэгжид хуулийн шинэчлэлийг ойлгомжтой, шуурхай, чирэгдэлгүй хүргэх бэлтгэл ажлыг сайтар хангаж, хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.