Өнгөрсөн өвлийг Монгол болон Хятад холимог сайжруулсан түлшээр давсан. Үр дүнд нь 35% агаарын бохирдол буурсан гэж хотын дарга нар оноо авахын тулд уралдан ярьцгааж байгаа. Ирэх өвөл мөн л 280 мянган тонн Монголд үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлш, БНХАУ-с 300 гаруй мянган тонн хагас кокс түлш хольж түлнэ. Хятадаас оруулж ирэх түлшний үнэнд 220 орчим тэрбум төгрөг төлнө. Түлшний уутыг дотооддоо үйлдвэрлэж чадахгүй учраас 24 тэрбум төгрөгөөр “САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ШУУДАЙ” худалдан авах аж.
Шуудай нийлүүлэх тендерийн хугацаа нь хэт богиноос гадна эхний ээлжинд 11,555,040,000 тэрбумыг 9 сая 440 мянга 392 ширхэг шуудай нийлүүлж чадах аж ахуй нэгжид өгөхөөр тохирчээ. Уг тендерийг 2026 оны 07 сарын 06-нд нээсэн бөгөөд оролцох аж ахуй нэгжүүд 2026 оны 08 сарын 11-ний дотор шалгарч ШУУДАЙГАА НИЙЛҮҮЛЭХЭЭР болжээ.
Гэвч ачир дээрээ иргэд угаартаж нас барсаар. Дарга нар үхлийн гол шалтгааныг “угаар мэдрэгчээ хадганд боогоод авдартаа хийчихсэн, өрхөө бүтээчихсэн байсан юм чинь аргагүй” гэх зэргээр нас барсан, хохирсон иргэд рүүгээ бурууг нь нялзааж өөрсдөө нэр цэвэр үлддэг.
Холбоотой мэдээ
-
8 цаг 28 мин
-
11 цаг 23 мин
-
Өчигдөр 18 цаг 07 мин
-
Өчигдөр 18 цаг 02 мин
-
Өчигдөр 17 цаг 17 мин
-
2026-07-20
-
Уржигдар 17 цаг 01 мин
-
Өчигдөр 14 цаг 48 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 13 цаг 58 мин