Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллалаа.
Ulsturch.mn
Үйл явдал
/
54 мин

Харааны бэрхшээлтэй иргэдийн амьдралын баталгааг дээшлүүлэх, мэргэшил олгох, хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 60 аад жилийн түүхтэй тус байгууллагад 2025, 2026 онуудад томхон хөрөнгө оруулалтыг улсын төсвөөр хийсэн. Тухайлбал энэ онд модон эдлэлийн үйлдвэрийн 389.8 сая төгрөгийн тоног төхөөрөмж, түнийг байрлуулан ашиглах өргөтгөлийн барилгын засвар (200 сая төгрөг), харуул хамгаалалтын систем (35.2 сая төгрөг)-ийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн юм.

Модон эдлэлийн үйлдвэрийн барилгын засварын явц, тоног төхөөрөмжийн суурилуулалт ашиглалт, үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж тодорхой үүрэг чиглэл өглөө. Тус үйлдвэр цаасан болон даавуун уут, ариун цэврийн цаас, цэвэрлэгээний багаж, хөдөлмөр хамгааллын хувцас голчлон үйлдвэрлэж байна. Модон эдлэлийн тоног төхөөрөмж суурилуулснаар сурагчдын болон байгууллагуудын ширээ сандал зэргийг үйлдвэрлэх аж.  Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Тоног төхөөрөмжийн ашиглалтын тооцооллыг тодорхой болгож, үйлдвэрлэлийн бүхий л шатанд хяналт бүртгэлийн систем бий болгох, өргөтгөлийн засварыг шуурхайлах, засварын явцад ашиглалтын үеийн цахилгааны ачаалал эрсдэл зэргийг тооцож арга хэмжээ авахыг үүрэг болголоо.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.