Төслийн хүрээнд нийлүүлэгдэх автомашины ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт, дадлагыг зохион байгууллаа
Д.Оюунболд
Үйл явдал
/
2026-06-29

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт “Гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх II шатны төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд IV ээлжийн нийлүүлэлтээр хуваарилагдах тусгай зориулалтын автомеханик шатны EPC 32, 42 PRX загварын автомашины ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт, дадлагыг ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар ангид зохион байгууллаа. 

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 23 алба хаагч хамрагдаж байгаа тус сургалтыг Онцгой байдлын байгууллагын 4 алба хаагч, БНФУ-ын “Десотел” компанийн 2 мэргэжилтэн хамтран удирдан явуулсан юм. 

Сургалтаар олон улс, Европын Холбооны тохирлын үнэлгээ. Ажилтны баталгаажуулалт явуулах байгууллагад тавих ерөнхий шаардлага ISO/IEC 17024:2026 стандартын дагуу алба хаагчдад мэдлэг, мэдээллийг олгож, дадлагажууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.