Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчид мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа
Д.Оюунболд
Үйл явдал
/
2026-07-06

ОБЕГ-аас “Алс энержи” ХХК-тай хамтран БНХАУ-ын Наньжин, Вэнлин хотноо зохион байгуулсан амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдыг мэргэшүүлэх сургалтад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад П.Чинзоригоор ахлуулсан 5 алба хаагч хамрагдлаа.

Алба хаагчид Наньжин хотын “MTS safety” компанийн үйлдвэрт амьсгалын бие даасан төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ, Вэнлин хотын “Luxon compressor” компанийн үйлдвэрт агаараар цэнэглэх шахуурга (компрессор), агаар хадгалах сав туршин шалгах төхөөрөмж болоод амьсгалын бие даасан төхөөрөмж туршин шалгах төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээний дадлагыг хийсэн юм.

Мөн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх тусгай мэдлэгийг эзэмшиж, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний талаарх мэдлэгээ онол болон дадлагаар дээшлүүлсэн гэдгээрээ онцлог байлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.