ШШГЕГ-ын А.НАНСАМАНД генерал ажилтайгаа үлдэхийн тулд САЙДЫГАА ХОВЛОЖ, өөрийгөө ШИВШИГЛЭВ
Батхуяг
Үйл явдал
/
7 мин

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өөрийн сошиал хаягтаа "Цагдаагийн дэд хурандаа иргэний гэрт очиж Хууль зүйн сайдынхаа өмнөөс хэрэг наймаалцаж, дарамтлаж байгаа бичлэг үзлээ. Ийм зүйлд нүдээ аниад чимээгүй байж хэрхэвч болохгүй" хэмээн постлосон нь олон нийтэд таалагдав. Түүний хариуд Хууль зүй, дотоод хэргийн сайд ч баримттай ярина хэмээсэн. байдаг. Нөхцөл байдал хурцдаж, байдал эвгүйрэх үеийг ШШГЕГ-ынхан сүрхий ашиглаад салбарын сайдаа "сошиал шүүхэд" хаяад өгчихлөө.

ШШГЕГ-ын удидрлагууд мэдэгдэлдээ "САЙД С.АМАРСАЙХАН ШШГЕГ-ЫН ДАРГА А.НЯМСАМАНДЫГ АХ ДҮҮСЭЭ ДАРГА БОЛГОСОНГҮЙ ГЭЖ ЭЛДВЭЭР СҮРДҮҮЛЭН ДАРАМТАЛДАГ

Генерал А.Нямсаманд бол тусгай чиг үүрэгтэй энэхүү байгуулагад 30 гаруй жил ажилласан мерит зарчимаар дэвшиж, өдгөө ШШГЕГ-ын дарга болсон, шударга төрийн албан хаагч. Тэрбээр саяхан хэвлэлийн хурал зарлан, ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы хэрээс хэтэрсэн үйдлийн талаар ярихдаа:

-ХЗДХ-ийн сайд болсон С.Амарсайхан ах дүү, ойрын хүмүүсээ дарга болгох гэж намайг байнга дарамталж, хэлэх хэлэхгүй үгээр доромжлох боллоо. Агентлагийн дарга миний хувьд албан тушаалд томилох шаардлага хангаагүй, албан тушаалын тодорхойлолт, хуулинд нийцээгүй албан тушаалтнуудыг “Дээш нь дэвшүүлэн томил!” гэж ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан дарамталдаг. Ёс ёмбогор төр төмбөрөг, гээд бодлогын яамаа хүндэлж, шинэхэн томилогдсон сайдаа хүндлээд зарим томилгоог бид хийсэн. Тухайлбал ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өөрийн жолооч дүүгийнхээ эхнэрийг шууд дарга болго гэсэн. Бид түүнийг агентлангийнхаа “Төр хурх” амралтын газрын дарга болгосон. Ахиад жолоочийнхоо ахыг дарга болго гэж сайд тушаасан. Бид тэр хүнийг нь Архангай аймгийн ШШГГ-ын дарга болгосон. Сайдын хамаарал бүхий хүн яамны хяналт шалтгалын албаны дарга бригадын генерал Д.Дамдинцэрэнгийн хүргэн дүүг “Дарга болгож дэвшүүл” гэсэн. Бид сайдын хэлсэн ёсоор түүнийг Төв аймагт ШШГГ-ын дарга болгосон. Гэтэл сайдын сэтгэл ханахгүй өөрийн ах дүү, хамаарал бүхий хүмүүсийг дарга болго гэж байнга сүрдүүлж, шахдаг. Сайдын томилгоог эсэргүүцэж, хийгээгүйн төлөө С.Амарсайхан хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог сүрдүүлдэг.

ШШГЕГ-т хорих ял эдлүүлэх ангиас гадна Иргэний Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэж байдаг. Монгол улсын хэмжээнд Улаанбаатар хот 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг. Улстөр, бизнесийн хамаарал бүхий компаниуд маш их өр төлбөртэй байдаг. Энэ өр төлбөрийг бид төрд тангараг өргөсөн албан хаагчийн хувьд өрийг нь төлүүлж, улс болоод хувь хүн, аж ахуйн нэгжийг хохиролгүй болгох ёстой. Гэтэл сайд С.Амарсайханы хүмүүс яамнаасаа энэ бүхнийг удирддаг болсон. МУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулинд шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэгч гардан зохион байгуулж, ахлах шийдвэр гүйцэтгэгч хяналт тавина. Эцэст нь улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хяналт тавьж ажиллах гурван субьект байдаг. Гэтэл ХЗДХ-ийн яамны хяналт шалталтын албаны дарга удирдаж, амаараа үүрэг өгдөг. Генерал Д.Дамдинцэрэнгийн энэ үйл хуульд нийцэхгүй, зохимжгүй байна. Д.Дамдинцэрэн нь сайт, мэдээллийн хэрэгслээр албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн тухай мэдээлэл гарч байсан. Энэ хүнийг ХЗДХ-ийн сайд хариуцлага тооцохын оронд Хяналт шалгалтын албаны дарга болгож дэвшүүлсэн. ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы хамаарал бүхий компани 4 сая долларын өр төлбөртэй. Мөн түүний танхимын сайд 53 тэрбум төгрөгний өр төлбөртэй гээд шүүхийн шийдвэр нь гарчихсан байгаа. Гэтэл яамнаас генерал Д.Дамдинцэрэн өр төлбөрийн асуудлыг гацаах үүрэг өгсөн. Энэ бүхэн хэрээс хэтэрлээ.мТөрийн албан хаагч очиж өр төлбөрөө барагдуулах тухай ярихад сайд нь “Чамай мууг байранд чинь тавина. Ажлыг чинь авна хална. Гөлөг болгоно” гэх мэтээр хэлэх хэлэхгүй муухай үгээр доромжилдог. Бид С.Амарсайхан болон хэн нэгэн сайдад хууль бус үйлдлийг чинь хамгаална гэж тангараг өргөөгүй. Би Монгол улсын хуулийг биелүүлнэ гэж төрдөө тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагч гэдгийг хэлье гэжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.