Арван таван даргатай АН, нэгдсэн бодлогогүй, нэгдмэл хүчгүй учраас ДАХИН ЯЛАГДАНА. Өнөөдөр Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн нээлтийн ажиллагаа албан ёсоор эхэлнэ. МАН, АН тэргүүтэй улстөрийн 19 нам, хоёр эвслээс 1300 орчим хүн сонгуульд өрсөлдөх үнэмлэхээ авч, сурталчилгаагаа эхлүүлнэ.
Эрх баригч намын жагсаалтад багтсан 30 хүнд иргэд ам сайтай, үнэлгээ дэмжлэг илүү байгаа. Харин АН-ын жагсаалтынханд сэтгэл гонсгор, итгэл дундуур байгаа. Мордохын хазгай гэгчээр хэрүүл уруул, зодоон цохионтой Ардчилсан нам энэ удаад ДАХИН НАВС ЯЛАГДАНА. Энэ нам сүүлийн хоёр сонгуульд дараалан ялагдсан. Харин 126 гишүүнтэй болох энэ том өрсөлдөөнд 20 гаруйхан суудал авч чадвал дээдийн заяа болох нь. Хөгшчүүл нь АРДЧИЛЛАА ӨМЧИЛЖ залуучууддаа зайгаа тавьж өгч чаддаггүй. Залуучууд нь аймхай хулчгар, үзэл бодлоо илэрхийлж, өөрчилж шинэчлэх сэтгэлгээгүй. Зүгээр л гоё хувцасласан, хээнцэр гарууд.
Мянганы суут луйварчин, улсын хөгжлийг гацаагч хэмээн олон намынхан, өрсөлдөгч намынхан нь цоллодог “хорлон сүйтгэгч” гэгддэг ЖЕНКО Х.Баттулга, “Зурагны хулгайч” болоод хувирчихсан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гол “дайсан” Ц.Элбэгдорж, “Боловсролын зээлийн сангаас охиндоо хишиг хүртээсэн” хэмээн хэвлэлээр бичигдээд буй “нялцгай” Лу.Гантөмөр тэргүүтэй бүлэглэл, фракцууд учир зүйгээ олж чадахгүй, хоорондоо эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, архиралдсаар яваад өнөөдрийг хүрсэн.
Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдаад “шоронд суусан” попын хаан Ж.Батзандан, элий балай, галзуу солиотой үг бичиж, бусдыг дорд үзэж, басамжилдаг Ц.Уянга гээд гудамжнаас цуглуулсан улстөр, нийгмийн этикгүй нөхдүүдийг нэр дэвшүүлж Ардчилсан намыг гудамжны болгон харагдуулж, улам үхмэл болгов. Ингэснээрээ Лу.Гантөмөр С.Эрдэнээс ч муу удирдагч, чадваргүй менежер болохоо нотлов.
Сонгуулийн сурталчилгаа эхлэх энэ үед Ардчилсан намынхан магадгүй ЯЛАГДЛЫН БАЯРАА ТЭМДЭГЛЭНЭ. Тэд МАН-ын заавраар нэр дэвшигчдээ тодруулсаны гол нотолгоо нь зүүн, баруун, говийн бүс, хотын Хан-Уул, Сонгинохайханы нэр дэвшигчид. Эдгээр хэсгүүдэд буюу нийт сонголтын 50 орчим хувийг автоматаар бэлэглэчихсэн. Сүхбаатар дүүрэгт ч ЯЛАГДАЛ хүлээнэ. О.Батнайрамдал гэх залууд АМЛУУЛСАНДАА айсан намын дарга МАН-тай үгсэн хуйвалдаж намаа ЯЛАГДАЛД УНАГАЖ байгаагийн шагнал нь магадгүй “ШОРОН” байхыг үгүйсгэхгүй!!!
-
8 цаг 24 мин
-
8 цаг 37 мин
-
Уржигдар 23 цаг 32 мин
-
Уржигдар 16 цаг 35 мин
-
Уржигдар 14 цаг 03 мин
-
Уржигдар 13 цаг 30 мин
-
Уржигдар 13 цаг 02 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 11 цаг 40 мин
-
Уржигдар 11 цаг 40 мин
-
Уржигдар 11 цаг 37 мин
-
Уржигдар 11 цаг 35 мин
-
Уржигдар 11 цаг 24 мин
-
Уржигдар 11 цаг 37 мин
-
Уржигдар 14 цаг 03 мин
-
Уржигдар 11 цаг 40 мин
-
Уржигдар 13 цаг 30 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 23 цаг 32 мин
-
Уржигдар 16 цаг 35 мин
-
Уржигдар 10 цаг 27 мин