Орчуулагчийн ширээнээс ТӨРИЙН ТЭРГҮҮН ХҮРТЭЛ...
Ulsturch.mn
Амжилтын түүх
/
38 мин

Монголын төрийн гурван өндөр албан тушаалыг дараалан хашсан цөөн улс төрч бол Намбарын Энхбаяр.

Гэхдээ түүний амжилтын түүх улс төрөөс эхлээгүй. Утга зохиолын чиглэлээр боловсрол эзэмшиж, орчуулагч, редактороор ажлын гараагаа эхэлсэн тэрбээр улмаар улс төрд орж, 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Тэрбээр Соёлын сайдаас эхлээд Ерөнхий сайд, УИХ-ын даргын албыг хашиж, 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Ингэснээр Монголын төрийн гурван өндөрлөг болох Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албыг дараалан хашсан улс төрч болсон билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.