Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу "БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ" ТӨҮГ нийт ажилчдынхаа 10 хувийг чөлөөлжээ
Д.Оюунболд
Үйл явдал
/
4 цаг 19 мин

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ ажлын байрны давхардлыг арилгаж, удирдах албан тушаалтнуудынхаа орон тоог 30 хувиар, нийт ажилтнуудынхаа 10,3 хувийг цөөлөх ажлыг эхлүүлжээ Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ирүүлсэн чиглэлийн хүрээнд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ байгууллагынхаа эдийн засаг, үр ашгийн тооцоо судалгаанд үндэслэн сул орон тоог царцаах, чиг үүргийн давхардлыг арилгаж, удирдах албан хаагчдын тоог 30 хувиар, нийт 273 албан хаагчдын орон тоог 10,3 хувиар цөөлөх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Тус газар нь Төрийн хэмнэлтийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхдээ төсвийн үр ашгийн тооцоо, ажлын байрны оновчтой хүний нөөцийн бодлогыг барьсан бөгөөд энэ нь байгууллагын үндсэн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгах, урсгал зардал хэмнэгдэх ач холбогдолтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.