
Нийслэлийн цэргийн бүртгэл 2024 оны нэгдүгээр сарын 4-нөөс эхэлсэн. Бүртгэл нэгдүгээр сарын 19-нд дуусна.
Энэ жил 65 хүртэлх насны офицерууд, 50 хүртэлх насны иргэд бүртгэлд хамрагдана. Бүртгэлийг цаасан болон цахимаар явуулж байгаа юм. Иймд иргэд хугацаа дуусахаас өмнө бүртгэлээ хийлгэхийг санууллаа.
Бүртгүүлэх заавар: Иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо Засаг даргын байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-аар хүсэлтээ илгээх боломжтой. Бүртгэлийг ажлын өдөр 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байна.
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн гурав дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох хуультай. “E-Mongolia” системээр цэргийн бүртгэл хийлгэсэн тохиолдолд цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх шаардлагагүйг албаныхан хэлсэн юм.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 14 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 22 мин
-
Өчигдөр 09 цаг 11 мин
-
Уржигдар 18 цаг 50 мин
-
Уржигдар 18 цаг 43 мин
-
Уржигдар 18 цаг 36 мин
-
Уржигдар 18 цаг 30 мин
-
Уржигдар 16 цаг 01 мин
-
Уржигдар 15 цаг 58 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 13 цаг 12 мин
-
Уржигдар 11 цаг 20 мин
-
Өчигдөр 09 цаг 22 мин
-
2025-09-08
-
Уржигдар 13 цаг 12 мин
-
Уржигдар 18 цаг 36 мин
-
Уржигдар 18 цаг 50 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин