УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшиж буй ЭМЧ НАР!!
Сонгууль-2024
/
2024-05-22

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших боломжтой намын гишүүдээ улстөрийн намууд тодрууллаа. Тэдгээрээс ниймийн хамгийн тулгамдсан салбар болох ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ эмчлэх эмч мэргэжилтнүүдийн төлөөллийг намууд ийн сонгожээ.

Эрх баригч намаас Монгол Улсын Их хурлын гишүүн, хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн Баянзүрх дүүрэгт, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ц.Цогцэцэг хангайн бүсэд, Анагаахын шинжлэх ухааны захирал асан, Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар төвийн бүсэд Төрийн соёрхолт эмч, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан Хан-Уул дүүрэгт, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Говь-Алтай аймагт хүч үзэх нь.

Харин Ардчилсан намд Хүний их эмч, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ц.Эрдэнэсувд нар төвийн бүсэд, гавьяат эмч Б.Бейсэн Баян-Өлгий аймагт тойргоос нэр дэвших бол.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Монголын Ногоон нам, Монголын Үндэсний Ардчилсан намуудын нэгдэл болох “Үндэсний эвсэл”-с Хүний эмч мэргэжилтэй, Анагаах ухааны доктор, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан Г.Цэцэгсайхан.

Монголын Уламжлалын нэгдсэн нам болон Шинэ намуудын нэгдэл “ШИНЭ ЭВСЭЛ”-с Анагаах ухааны доктор, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон  жагсаалтаар нэр нь бичигдсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (52.14.76.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hi (122.201.31.248) 2024-05-24 00:38:43
ok