УОК-ЫН ШУУРХАЙ ШТАБ үйл ажиллагаагаа тайлагнаж, хаалтын хурлаа хийлээ

Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 08-ны 8 дугаар тушаалаар байгуулагдсан УОК-ын Шуурхай штаб үйл ажиллагаагаа тайлагнаж, хаалтын хурлаа хийлээ.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

УОК-ын Шуурхай штабт ХХААХҮЯ, ЭХЯ, ЭМЯ, ЗТХЯ, БОАЖЯ, ХНХЯ, ЦХХХЯ, УУХҮЯ, БХБЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ЦУОШГ, МЭЕГ, АМГТГ, ХХҮЕГ, ГЕГ, ҮСХ, МУЗН зэрэг 19 байгууллагын 56 алба хаагч томилогдон ажилласан юм.

2 хүн, зурагт, өсгөгч, мэдээний өрөө, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Үүссэн нөхцөл байдалд үнэдсэлэн хариу арга хэмжээг авах хүрээнд 4 бүлэг 17 хэсэгтэй “Зудын хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажилласан.

6 хүн нарын зураг байж магад

Цасанд боогдсон зам даваа гаргах, өвс тэжээл хүргэх, эмнэлгийн тусламж хүргэх, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудыг дайчлан ажиллуулах төлөвлөлтийг боловсронгуй болгох зэргээр нийслэл, орон нутгийн Шуурхай штабыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгсөн

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.225.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.