Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хэрэгжүүлэх улс орны хөтөлбөр /2023-2027/-ийн 2024-2025 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар гарын үсэг зурж баталгаажуулав.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү
Энэ үеэр Ц.Баатархүү сайд Монгол хүүхдүүд, тэр дундаа орон нутгийн хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, хамтран ажиллаж буйд НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олонд талархал илэрхийллээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан: Монгол Улс “Цахим Үндэстэн” болох зорилго тавиад буй. Энэ хүрээнд хүүхдүүдэд бага наснаас нь цахим ур чадвар олгох нь ирээдүйн дижитал иргэнийг бэлдэхэд чухал хувь нэмэртэй. Иймд бид энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллаж байна.Түүнчлэн бид Олон улсын цахилгаан холбооны байгуулагатай хамтран “GiGa” санаачилгын хүрээнд ЕБС-ийн интернэт холболтыг хэмжих, нэгдсэн dashboard дээр харах төслийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 58 сургуулийн интернэт холболтын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг дурдав.
Мөн НҮБ-ын Хүүхдийн сан нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яамтай хамтран “Цахим эрүүл мэнд” төсөл дээр хамтран ажиллаж, E-Mongolia системд эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг цахимжуулж, нэгтгэсэн. Түүнчлэн Монгол Улсын “Цахим эрүүл мэнд”-ийн нөхцөл байдлын дүн шинжилгээг хийсэн. Энэхүү судалгаа маань эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн бодлогод үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Эрүүл мэндийн яамны хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайн жишиг болгон харуулахыг бид зорьж байна” гэдгийг онцлов.
ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Монгол Улсын эрүүл мэндийн цахимжилтийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ болон И-Монгол палтформд орсон эрүүл мэндийн салбартай холбоотой үйлчилгүүдийн талаар УИХ болон Засгийн газрын гишүүд танилцаж, сайшаасан. Цаашид “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, GiGa-тай хамтран Монгол орны сумдын интернэтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.
-
Өчигдөр 10 цаг 19 мин
-
Өчигдөр 10 цаг 14 мин
-
Өчигдөр 10 цаг 08 мин
-
Өчигдөр 10 цаг 04 мин