
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг 8 дугаар сарын 01-нээс эхлэн E-Mongolia системээр хүлээн авна.
Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг зөвлөж байна.
Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой лавлах утасны жагсаалт:
Нийслэлийн боловсролын газар: 7011-3039
Баянгол: 7611-9595
Баянзүрх: 7010-4005
Сүхбаатар: 7011-1606
Сонгинохайрхан: 7017-1110
Хан-Уул: 11-342470
Чингэлтэй: 11-315442
Багануур: 7021-3815
Багахангай: 7049-1017
Налайх: 7023-3008
2024-2025 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142150 хүүхэд байгаагаас 2 настай 30894 хүүхэд байна. Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан гурав дах жилдээ хүлээн авч байгаа юм.
Цахимаар бүртгүүлэхдээ:
-E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн систем рүү нэвтрэн орно.
-Онцлох үйлчилгээн дээр “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” гэсэн хэсэг гарч ирэхэд хүүхдийнхээ мэдээллийг оруулна.
-Өмнө жил цэцэрлэгт хамрагдаж байсан бүртгэлтэй бол тухайн цэцэрлэгийн нэр, дугаар, дүүргийг хамт сонгоно.
-Цэцэрлэгийн нэр, дугаар харагдахгүй бол “Шинээр элсэх хүүхэд” гэж ойлгоно.
-Хүүхдийн бүртгэлтэй хаягийг сонгоно.
-Цэцэрлэгт хүүхдээ хамруулахгүй бол шалтгаанаа сонгоод хүсэлтийг илгээнэ.
-Хүүхдээ бүртгэлтэй цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцуулах бол “Таны хүсэлтийг хүлээн авлаа.” гэсэн мэдээлэл гарч ирэхэд хүсэлтээ шууд илгээх боломжтой болно.
-Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийхгүй.” гэсэн тохиолдолд “Тухайн хаяг дээр хуваарилалт хийнэ.” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэнэ.
-Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийнэ.” гэсэн тохиолдолд “2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийнэ.” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэх болно.
Эцэг эх, асран хамгаалагчдад тавигдах шаардлага:
1. Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх;
2. Хаяг дээрээ түр оршин суугаа иргэн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй хороо, дүүрэгтээ бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлт зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлсэн байх;
3. Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд бүртгэлийн хугацаанд ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэгийн дэмжих багт хандах.
4. Цэцэрлэгийн зүгээс тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлэх.






-
18 цаг 22 мин
-
Уржигдар 18 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
2025-09-08