
Баяр наадмын тасалбарыг маргааш /2025.07.02/ өглөө 07:00 цагаас эхлэн enaadam.mn сайтаар борлуулж эхлэх ажээ. Баяр наадмын нээлтийн ёслол, бөхийн барилдаан зэрэг Төв цэнгэлдэх хүрээлэнд болох арга хэмжээний долдугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбарын багц суудлаас хамаарч, 100, 130, 150 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдах юм байна. Наадмын нээлтийн ёслол болон бөхийн барилдааны тасалбарыг нэг иргэн хоёр тасалбар авахаар зохицуулалт хийсэн байна. Харин орой Цэнгэлдэх хүрээлэнд болох баярын концертын тасалбарыг ticket.mn-ээр борлуулах ба иргэд хүссэн тоогоороо авах боломжтой. Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас таван тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Мөн билетийн орлогыг наадмын үйл ажиллагаанд зарцуулах аж.






-
1 цаг 50 мин
-
Өчигдөр 18 цаг 35 мин
-
Өчигдөр 17 цаг 51 мин
-
Өчигдөр 15 цаг 41 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 09 цаг 07 мин