Голомт банкны “Volunteer” хөтөлбөрийн 2 дахь арга хэмжээнд 75 хүүхэд нэгдлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
4 цаг 40 мин

Хүүхэд, залуусыг сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход уриалах, тэднийг дэмжих зорилгоор Голомт банк “Volunteer” хөтөлбөрийг энэ оноос зохион байгуулж эхэлсэн. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зорилгоор “Eco volunteer” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд өмнө нь Голомт банкны ажилтнуудын хүүхдүүд хамрагдсан бол энэ удаа банкны цахим хуудсаар дамжуулан хүүхдүүдийн дунд нээлттэй бүртгэл явуулж, 17-оос доош насныхан сайн дураараа нэгдлээ.

Баянзүрх дүүрэг дэх Туул голын ай сав газарт хоёр ээлжээр нийт 75 хүүхэд цэвэрлэгээ хийж, орчны бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн төлөө өөрийн хувь нэмрээ  оруулсан юм.

Сайн дурын ажил нь хүүхдийг өөрийнх нь чадах хэмжээнд ажлын туршлагатай болгохоос гадна нийгмийн асуудалд анхаарлаа хандуулж, түүнийгээ шийдвэрлэхийг эрэлхийлэхэд эергээр нөлөөлдөг. Цаашид энэхүү хөтөлбөрийг Голомт банк тогтмол хэрэгжүүлж, сайн дурын үйл ажиллагааг дэмжих болно.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.