
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Олон Улсын Санхүүгийн Корпорац (IFC)-ийн Хөрөнгө оруулалтын тэргүүлэх мэргэжилтэн Сергей Мытарев тэргүүтэй төлөөлөгчид болон Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Х.Эрдэнэбаатар тэргүүтэй тус банкны төлөөлөлд Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулав. Энэхүү төсөл нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл 102.5 км урт үргэлжилнэ. Тус төмөр зам нь ачаа тээврийн зориулалт бүхий гуравдугаар зэрэглэлийн, 1520 мм царигтай гурван өртөө, 4 зөрлөгтэй 2.5 км урт гүүрэн байгууламжтай Монгол Улсад баригдаж байгаа анхны салбар төмөр зам юм. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах, ашиглалтыг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцан ажиллаж байна.






-
3 цаг 21 мин
-
3 цаг 32 мин
-
Өчигдөр 18 цаг 35 мин
-
Өчигдөр 17 цаг 51 мин
-
Өчигдөр 15 цаг 41 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 09 цаг 07 мин