Г.ЗАНДАНШАТАР: Засгийн газар НОЁН УУЛАА УХАХГҮЙ
З.Батхуяг
Үйл явдал
/
4 цаг 26 мин

УИХ-ын хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Үүнээс улбаалж, олон нийтийн сүлжээнд “Ноён уулыг ухахаар болжээ”гэсэн утга, агуулгатай худал ташаа мэдээлэл хөвөрч буйд харамсаж байна.

Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутагт уул уурхайн олборлолт явуулах ямар ч бодлого баримтлахгүй. Харин тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлэх, хамгаалалтыг нь чангатгах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллах болно. Дахин хэлье, Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутагт гар хүргэхгүй, Ноён уулаа ухахгүй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.