“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ-ИЙГ “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор шагналаа
З.Батхуяг
Үйл явдал
/
4 цаг 19 мин

“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ-ИЙГ “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор шагналаа

Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүндэтгэлийн баярын арга хэмжээ Төрийн ордонд эхэллээ. Тэртээ 1925 онд эхэлж байсан автотээврийн салбар эдүгээ 100 жилийн ойтой золгож байгаа бөгөөд энэхүү баярын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон Олон улсын зочид төлөөлөгчид, үе үеийн тээвэрчид оролцож байна.

Автотээврийн салбарын 100 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг “Монгол Улсын Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонт байгууллага”-аар шагнасныг захирал Б.Гүрсоронзон хүндэтгэлтэйгээр гардан авлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.