
БНХАУ-аас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-үүд суманд суугаа Ерөнхий консул Кэ Юушэний урилгаар тойргийн аймгууд болох Дорноговь, Дундговь, Өмнөговь, Дорнод, Сүхбаатар аймгуудын төлөөлөл 90 сурагч 10 багш 2025 оны 7 сарын 1-7 – ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Бугат , Жинин хотуудаар танилцах аялалд амжилттай оролцоод ирлээ.
Монголоос танилцах аялалд оролцогчдыг Дундговь аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Ц.Эрдэнэсүрэн ахалж мөн Дорнод аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Нарангэрэл, Сүхбаатар,Дорноговь аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн Гадаад харилцааны мэргэжилтэн нар явсан бөгөөд энэ ажлын хүрээнд БНХАУ-ын Гадаад хэргийн яам ӨМӨЗО-ны Гадаад хэргийн яам болон хотуудын гадаад харилцааны хэлтэс газруудын албаны хүмүүстэй ажил хэрэгч уулзалтыг зохион байгуулж санал бодлоо солилцов.
Танилцах аялалд оролцогчид Хөх хотын 14-р ахлах сургууль, ӨМӨЗО-ны Багшийн их сургууль, Хөх хотын хот төлөвлөлтийн үзэсгэлэн, MENGCAO групп, Хөх хотын амьтны хүрээлэн, Дэлхийд үйлдвэрлэлээрээ эхний тавд эрэмблэгддэг YILI сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, Бугат хотын BEIFAN хүнд машин механизмын үйлдвэр, Шинжлэх ухаан технологийн хялбаршуулсан музей, Жинин хотын HONGFU орчин цагийн хөдөө аж ахуйн парк, SHUDU KAIDA хүнсний компани, Олон улсын арьс боловсруулах үйлдвэртэй танилцан өнөөгийн хятадын хөгжил, дэвшилтэт технологи хиймэл оюун ухаан роботыг үйлдвэрт хэрхэн ашиглаж буйтай танилцсан нь ахлах ангийн сургачдад мэргэжлээ сонгох цаашдын зорилгоо тодорхойлоход чухал ач холбогдолтой аялал болсон юм.
Анхдугаар аялалд оролцсон багш сурагчдыг Аймгийн Засаг дарга хүлээн авч уулзан сурагчдын сэтгэгдлийг сонсон амжилт хүслээ. Энэхүү арга хэмжээг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.






Холбоотой мэдээ
-
Уржигдар 19 цаг 16 мин
-
Уржигдар 17 цаг 35 мин
-
Уржигдар 16 цаг 36 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 22 мин
-
Уржигдар 09 цаг 11 мин
-
2025-09-11
-
2025-09-11
-
Уржигдар 09 цаг 22 мин
-
2025-09-08
-
2025-09-11
-
2025-09-11