MCS группийн Ж.ОДЖАРГАЛ нар Улсын арслан Э.БАТМАГНАЙД НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ гардууллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
4 цаг 34 мин

М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал: "Сүүлийн жилүүдэд нутгийн залуу бөхөө дэмжиж, дээлийн захыг нь мушгиж ирлээ. Хонгор нутгаас маань 76 жилийн дараа Улсын наадмын түрүү бөх тодорсонд магнай тэнийн баярлаж сууна. Шинэ арслангийнхаа амжилтыг 1 тэрбум төгрөгөөр мялааж, Улсын аварга хэмээх эрхэм цолонд хүрч, түмэн олноо баярлуулахыг хүсэн ерөөе!" гэж 2025 оны 07 сарын 12-ний орой сошил хуудастаа бичиж байв. Тэгвэл "Эм Си Эс" группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.ОДЖАРГАЛ компанийнхаа нэрийг өндөрт өргөж барилдсан улсын залуу арслан Э.БАТМАГНАЙД амласан ёсоороо НЭГ ТЭРБУМ төгрөгийг нь гардуулан өгч, амжилт хүслээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.