Ц.ЦЭРЭНПУНЦАГ, Б.ЭРДЭНЭБАТ нарын хүүхдүүд ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ МАНСУУРСАН ҮЕДЭЭ бусдыг зодож бэртээжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-07-21

Сүхбаатар дүүргийн 3-р хороо ХААН банкны өөдөөс харсан “Cante” шөнийн цэнгээний газрын үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн үед харамсалтай хэрэг гараад байгаа.Тодруулбал, 25 настай иргэн С-ийг 28 болон 29 настай С, Т нар зодож, хүндээр бэртээсэн. С одоо ГССҮТ-д хэмтэн эмчлүүлж байна. Яаралтай гурвалсан хагалгаанд орох шаардлагатай, нүүр нь цөмөрсөн, нэг нүд нь харахгүй байгаа гэдгийг гэр бүлээс нь мэдээлсэн.

Харин огтхон ч танихгүй атлаа, шөнийн цэнгээний газрын үүдэнд утсаар ярин зогсож байхад нь хүрч ирж зодсон гэх С, Т нар нь урьд зөрчлийн хэрэг ихээр үйлдэж байсан. Мөн тухайн өдөр саатуулж, биологийн шинжилгээ авахад мансууруулах төрлийн бодис илэрсэн гэх мэдээлэл бий.  28 настай С буюу Санжаачойпэл нь УИХ-ын гишүүн асан, Улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн хүү. Харин 29 настай Тэмүүлэн нь "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын хүү байна.

Энэ талаар хохирогч хүүгийн гэр бүлээс эгч нь болох Ц цахим орчинд анхлан мэдээлсэн. 

"Одоо шүүх шинжилгээний дүгнэлт гарахыг хүлээж байгаа. Хяналтын камерт болсон үйл явдал бичигдэж үлдсэн. Өнөөдөр энэ бичлэгээс цахим орчинд тавьж, үзүүлнэ.

Мөн хэрэг болох үед дахин хоёр өөр хүн байсан тухай мэдээлэл байгаа. Тэднийг эрэн сурвалжилж байгаа гэсэн" хэмээв.

Энэ мэдээллийг ЦЕГ-аас тодруулахад хэрэгт холбогдуулан нэг хүнийг эрэн сурвалжилж байгаа нь үнэн гэлээ. Цахим орчинд, тухайн хүнийг мөн төрийн өндөр албан тушаалтны хүүхэд гэж ярьж, бичиж байгаа юм.

Хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдүүд нь чинээлэг, эрх мэдэл бүхий гэр бүлээс гаралтай тул шударгаар шийдэгдэхгүй өнгөрөх вий гэсэн эргэлзээ, болгоомжлол олон нийтэд төрсөн. Иймд тус хэрэгт анхаарал хандуулах шаардлага үүсээд буй.

Бид үргэлжлүүлэн эрэн сурвалжлагдаж байгаа этгээд хэн болох, хүүгийн биеийн байдал хэрхэн сайжирч байгаа зэрэг мэдээллийг тодруулан хүргэх болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
2
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.