Хоолны хордлогоор өвдөж эмнэлэгт хүргэгдсэн 141 хүнээс 79 нь эдгэрчээ
"Найрамдлын эрдэнэс" зусланд хоолны хордлого гарсан. Тодруулбал, тус зусланд 322 хүүхэд амарч байснаас энэ сарын 15-ны өдрийн хоол, 16:00 цагт тараг уусны дараа зарим хүүхдээс гэдэс өвдсөн, дотор муухайрсан зэрэг шинж тэмдэг илэрч, эмнэлгийн байгууллагад хандсан тухай өмнө нь мэдээлсэн.
2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагийн байдлаар:
- Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд: 65
- “Эрдэнэт” сувиллын цогцолборт: 66
- Халдварт өвчин судлалын үндэсний төвд: 10
- Нийт 141 сурагч, багш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс нийт 79 нь эдгэрч эмнэлгээс гарчээ.
Бактериологи лабораторийн шинжилгээнд нийт 235 сорьц илгээснээс 231-ийнх нь эхний хариу гарсан бол 4 хариу хүлээж буй юм байна. Хоёр удаагийн шинжилгээ авч буй бөгөөд бүх шинжилгээний хариу сөрөг гарсан хүүхдүүдийг эмнэлгээс гаргаж буй аж.
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 17 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 51 мин
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин