Н.ГАНБОЛД генерал ХЯТАД иргэдэд 11 сарын 15-ийг хүртэл УЛСЫН ХИЛ НЭВТРЭХ зөвшөөрөл өгсөн байжээ!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-07-28

Сүүлийн өдрүүдэд Хил хамгаалах Ерөнхий газар, түүний удирдлагатай холбоотой асуудал хурцаар яригдах болов. Тодруулбал, ХХЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн командлагч, Бригадын генерал Н.ГАНБОЛДЫН нэр тодоор бичигдэж эхэллээ.

Хэргийн учрыг нарийн сийрүүлбэл, Генерал Н.ГАНБОЛД нь 2025 оны 07 дугаар сарын 16-ний өдөр 1730 дугаартай “ХИЛИЙН ЗУРВАС, БҮСЭД НЭВТРЭХ ЗӨВШӨӨРӨЛ”-ийг “Бичигт Смарт Терменал” ХХК-д олгохдоо Монгол улсын 4, БНХАУ-ын 7, нийт 11 иргэн, 53 тээврийн хэрэгсэлтэйгээр Дорнод аймгийн Матад сумын нутагт 2025 оны 07 дугаар сарын 18-аас 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал 116 хоногийн хугацаанд хадлан бэлтгэх зорилгоор УЛСЫН ХИЛИЙН ЗУРВАС, БҮСЭД нэвтрэхийг ЗӨВШӨӨРСӨН байна.

Н.ГАНБОЛД генералын өгсөн зөвшөөрлийн дагуу Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн улсын хилээс 6.15 км зайд дархан цаазтай бүс нутагт хууль бусаар эмийн ургамал болон хадлан хадаж байсан Хятад улсын хөрөнгө оруулалттай 30 гаруй гэрт байрлан ажиллаж байсан кэмпийг буулгаж 12 тармуур 20 метртэй 63 хос хадуур үйлчилгээний 3 автомашин 1 ковш зэрэг техникүүдийг оруулсан байсныг хураагаад байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
2
1
11
1
8
Сэтгэгдэл: (13)
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин (66.181.178.38) 2025-07-29 11:02:40
Албан тушаалаас нь буулгаад зогсохгүй цолыг нь хураах хэрэгтэй.Эх орноо хамгаал гэж өгсөн цол болохоос эх орноо зар гэж өгсөн цол биш.😡😡😡
Чулуундорж (66.181.182.89) 2025-07-28 20:40:17
Энэ мэтийн адгын Эх Орны газар шороог тэр тусмаа Дархан Хилийн онгон дагшин газрыг хөндсөн энэ этгээдэд маш хатуу хариуцлага тооцох ёстой хил хамгаалах биш зараад бгаан бишүү тайван цагт ийм бхад бусад эвгүй цаг тохиолдвол шууд урвах этгээд бна
Эрдэнэ. (59.153.115.188) 2025-07-28 18:48:50
Буруу юм л хийждээ генералаа.урдах хужаагаа яая гэж байхад...ажлаас халагдах шийтгэл биш шүү.цолыг хурааж хатуу хариуцлага тооцох нь зүйтэй боловуу.
Даваасүрэн (59.153.114.193) 2025-07-28 18:44:51
Хятад иргэд оруулах тухай зөвшөөрлийг хүчингүй болгох хэрэгтэй
(106.102.128.80) 2025-07-28 17:32:33
shuud buud ex ornoosoo urawsan nowshiig
(66.181.160.100) 2025-07-28 16:58:54
Ашгүй дээ эх орон минь эзэнтэй гэдгээ мэдрүүллээ гоё
Халзан (202.126.90.147) 2025-07-28 16:52:10
Шууд өчиггүй бууд..
Ууганбаатар Оргой (202.55.188.36) 2025-07-28 12:57:15
Урвагч нохойг барьж хорь
(202.55.188.116) 2025-07-28 12:55:02
Hogin nowsh we ichdegvi pizda vr hvvhedtei zuragtai n zarla
(66.181.161.251) 2025-07-28 11:11:35
Албан тушаалыг нь ав урвагчид төрийн албанд ажиллах батлан хамгаалах хил хамгаалах албанаас чөлөөл эрхийг нь хас
(103.212.119.79) 2025-07-28 10:44:14
Энэ хүүрийн цолыг хураагаад хятад руу нь хөөж явуул
(202.9.47.47) 2025-07-28 10:11:01
Эх орноо заржээ. Урвагч Одоо насаараа шо Ромд уу.
баяр Баяр (202.126.88.110) 2025-07-28 10:05:56
eniig halaach