
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Лиг сайд Э.Батшугар хүлээн авч уулзлаа
Дэлхийн банктай хамтран ХХМТ-ийн салбарт хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн билээ.
2023-2027 онд “Ухаалаг засаг-2” төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хэрэгжүүлэн ажиллаж байна.
Үүнд:
•Үндэсний дата төв болон наац дата төвийн клауд дэд бүтцийг бий болгох, түүний хэвийн ажиллагааг хангах, системийн хүчин чадлыг нэмэгдүүлэх.
•Цахим аюул занал, халдлага, зөрчил, хорт кодыг урьдчилан илрүүлж хариу арга хэмжээ авах, тайван болон онцгой байдлын үед оролцогч талуудыг халдлага зөрчлийн талаарх тогтмол мэдээллээр хангах техник технологийн дэд бүтэц бий болгох
•Тоон гарын үсгийн дэд бүтцийн хамрах хүрээ, багтаамжийг нэмэгдүүлж найдвартай байдал, үйл ажиллагаа, технологийн шийдлийг олон улсын стандарт, жишигт нийцүүлэн дэд бүтцийг шинэчлэх
•ХУР мэдээлэл солилцооны системийг шинэчлэн тархсан бүтэц рүү шилжүүлэх
•10,000 иргэдэд тоон бичиг үсгийн мэдлэг, практик түвшний ур чадварыг дээшлүүлэн, цахим боловсрол олгох сургалт
•3,000 дижитал технологийн чиглэлийн ажлын байр бий болгох
•Дижитал технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн цахим чадварыг дээшлүүлж, цахим орчинд бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.






Холбоотой мэдээ
-
2 цаг 31 мин
-
20 цаг 48 мин
-
22 цаг 15 мин
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Өчигдөр 10 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 09 мин
-
Уржигдар 18 цаг 32 мин
-
Уржигдар 17 цаг 02 мин
-
Уржигдар 18 цаг 32 мин
-
20 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 44 мин
-
Уржигдар 17 цаг 02 мин