
Баяр наадмын өмнөхөн УИХ-ын гишүүд гэнэт хэлд орж, хэрүүл хийж эхэлсэн нэг том сенсацийн уг үндэс нь Монголбанкны удирдлагуудын гаргасан алдаатай бодлогын үр дүнд үүссэн АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙН АСУУДАЛ байв. Олон нийтийн зүгээс Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон дэд Ерөнхийлөгч нарыг нь л буруутгаад байсан юм. Тэгвэл гол бодлогод нөлөөлсөн олон эрхэм байгаагийн нэг нь Монголбанкны Ажлын албаны Ахлах рефрент Намхайн БАТСАЙХАН гэгч эрхэм юм.
Тэрбээр МУИС-ийг Эдийн засагч, бизнесийн удирдлагаар төгсөөд, Японд олон улсын хөгжлийн магистр зэрэг хамгаалсан байна. 1999 оноос Монголбанкинд судалгааны газрын эдийн засагч, мөнгөний бодлого судалгааны газрын эдийн засагч, Ахлах эдийн засагч, эрсдлийн удирдлагын албаны захирал, Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал, 2020 оноос өнөөг хүртэл Ерөнхийлөгчийн ажлын албаны ахлах рефрент зэрэг хариуцлагатай, чухал албыг хашиж тасралтгүй 25 жил ажиллаж байгаа аж.
Намхайн БАТСАЙХАН нь нэг байгууллагад 25 жил ажиллахдаа ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН болж чаджээ. Хөрөнгө орлого нь үүнийг нотлоно. Тэрбээр өөрийн орлого нь жилд 197 сая 648 мянган төгрөг, 2 тэрбум 80 саяар үнэлэгдэх 5 ОРОН СУУЦ, НЭГ АВТО ЗОГСООЛТОЙ. Хямд үнэтэй суудлын тэрэгтэй, 10 сая төгрөгийн ӨМЧЛӨХ, ЭЗЭМШИХ хоёр газартай, дотоодын банкинд 55 саяын хадгаламжтай, 138 саяын зээлтэй, ЭТТ ХК-ийн хувьцаатай гэжээ.
Ямар нэг хувийн аж ахуй нэгж, үүсгэсэн компанигүй ч төрөөс ТЭРБУМТАН болтлоо ХӨЛЖЖЭЭ.






Холбоотой мэдээ
-
16 цаг 1 мин
-
20 цаг 55 мин
-
Уржигдар 15 цаг 47 мин
-
Уржигдар 15 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 38 мин
-
Уржигдар 15 цаг 35 мин
-
Уржигдар 14 цаг 12 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 50 мин
-
Уржигдар 15 цаг 38 мин
-
Уржигдар 15 цаг 47 мин