Жендэрийн тэгш байдлын МӨНГӨН гэрчилгээг хүлээн авлаа

Дэлхийн улс орнууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблейн чуулганаар “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг батлахдаа “Жендэрийн тэгш байдлыг хангах” зорилгыг дэвшүүлж хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн.




Монгол Улсын татварын алба 2025-2028 онд хэрэгжих стратеги төлөвлөгөө болон үйл ажиллагааны төлөвлөгөөнд татвар төлөгч төвтэй инновац, технологийн шийдлийг нэвтрүүлэхийн зэрэгцээ жендэрийн үзэл баримтлал, агуулгыг тусгалаа.
Бид бүхэн татвар төлөгчид чиглэсэн олон нийтийн татварын боловсролыг олгох 4 жилийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ татвар төлөгч бүрийн онцлог, хэрэгцээг харгалзан үзэж, тэгш хүртээмжтэй татварын боловсролыг олгох зорилтын хүрээнд аль ч зорилтот бүлгийг үл орхигдуулах зарчмыг баримтлан, жендэрийн мэдрэмжтэйгээр зохион байгуулах тал дээр агуулга, сургалтын хэлбэрт анхаарч ажиллаж байна.
Байгууллагын дотоод бодлогын баримт бичиг болон дүрэм, журамд жендерийн агуулга, үзэл баримтлалыг тусгаж оруулснаар бусад төрийн байгууллагуудад манлайлал болж, нийгэмд тодорхой хэмжээний өөрчлөлт авчирна гэж найдаж байна.
Аливаа шийдвэр гаргалтыг үр дүнд суурилсан арга зүйгээр бий болгох, удирдлагын менежментийг нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шударга, ил тод нээлттэй хүргэхэд нэн чухал ач холбогдолтой.
Байгууллага амжилтад хүрэхэд нэг талаас удирдлагын дэмжлэг, манлайлал, нөгөө талаас албан хаагч бүрийн нэгдсэн нэг зорилгын төлөөх идэвх чармайлт, оролцоо чухал... хэмээн онцоллоо.
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 17 цаг 18 мин
-
Уржигдар 17 цаг 15 мин
-
Уржигдар 17 цаг 12 мин
-
Уржигдар 17 цаг 03 мин
-
Уржигдар 13 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 16 мин
-
Уржигдар 11 цаг 23 мин
-
Уржигдар 09 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 16 мин
-
2025-09-11
-
Уржигдар 17 цаг 15 мин
-
2025-09-11
-
Уржигдар 17 цаг 03 мин