ТӨСӨВ ХЭМНЭНЭ гэсэн Н.УЧРАЛ сайдын ШҮЛС ХАТААГҮЙ байхад төрийн нарийн И.БАТХҮҮ нь өндөр үнэтэй дрож авч өрөөгөө чимжээ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2025-09-16

Г.Занданшатарын Засгийн газар төр бүсээ чангалж, төсвөө хэмнэх ёстой гэсэн уриа лоозон дэвшүүлээд байгаа. Тэрчлэн илүү орон тоо бөглөж, суудлын мануухай болж буй дарга нарыг цөөлж, цалинг нь улсын төсөвт татсан.  Түүгээр зогсохгүй худалдан авалт, илүү дутуу зарлага гаргахыг хориглож, төсвийн мөнгөөр өрөө тасалгаагаа чимэглэж, хивс дрож авах, зураг чимэг өлгөх, архи дарс нөөцлөхийг ХЭМНЭЛТИЙН ХУУЛИАР хатуу цагдсан.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн Шадар сайд Н.УЧРАЛ “Төр бүсээ чангалж хэмнэлт хийх ёстой. Энэ хүрээнд гадаад, дотоод томилолтын зардлыг танана” гэдгээ хэвлэлийн хурал хийж ОРОН ДАЯАР ЗАРЛАН ТУНХАГЛАСАН.

Гэтэл тус яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нь Увс аймгийн 100 жилийн ойд найрлаж ирсэнийхээ дараасан Засгийн газрынхаа ТОГТООЛЫГ ЗӨРЧИЖ, сайдынхаа хэлсэн үгнийг шүлсийг хатаж амжаагүй байхад Төрийн хэмнэлтийн тухай хуулиа УЛАНДАА ГИШГЭЛЖ 2025 оны 08 дугаар сарын 27-нд “ТОЛИ БРЭНД МОНГОЛИА” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.АРИУНААТАЙ бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийж угсардаг дрожийг 7 сая 868 мянган төгрөгөөр худалдан авчээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.