ДЭЛХИЙН II ДАЙНЫ ТӨГСГӨЛ, 1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД ОРОЛЦСОН ДАЙЧДЫН ҮР УДАМ БОЛОХ УИХ-ЫН ГИШҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ТЭДНИЙ ӨВӨГ ДЭЭДЭС ДАЙНД ОРОЛЦСОНЫГ НОТЛОХ АРХИВЫН БИЧИГ БАРИМТУУДЫГ ХАДГАЛУУЛЛАА.
УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН
Түүний аав Балжиннямын Лувсанцэрэн нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 7-р багт төрсөн. Монгол Ардын Хувьсгалт Цэргийн Холбооны тусгай хорооноос 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, эрэлхэгээр тулалдан “Бид ялав” медалиар шагнагдаж байжээ.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.НАРАНБАЯР
Түүний өвөө Дэлгэрийн Гэндэн нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1-р багт төрж, 37 настайдаа 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэрэгт татагдан 5-р морьт дивизийн 13-р морьт хороонд бага даргаар дайнд оролцож, “Бид ялав” медалиар шагнагдаж байсан түүхэн гавьяатай.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл
Түүний өвөө Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 4-р багт төрсөн. Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 9-р морьт хороонд 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож эрэлхэгээр тулалдсаныг үнэлж “Бид ялав” медалиар шагнаж байв
УИХ-ын гишүүн Ж.БАЯСГАЛАН
Түүний өвөө Дамбын Бадрах нь Увс аймгийн Хяргас сумын 3-р багт төрж, 40 настайдаа 1945 оны чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт цэрэгт татагдан, 1-р дивизийн 1-р хороонд бага даргаар дайнд оролцож “Бид ялав” медалиар шагнагдсан алдар гавьяатай.
УИХ-ын гишүүн Б.ПУНСАЛМАА
Түүний өвөө Даваагийн Самбуу нь Архангай аймгийн Хотонт сумын 3-р багт төрж, 29 настайдаа 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэрэгт татагдан 353-р ангиас дайнд оролцсоныг баталж “Бид ялав” медалиар шагнаж байжээ.
Сайн хүний удам, сайхан модны үр үндсийг залгамжилж яваа УИХ-ын гишүүдэд мөн Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан “Бид ялав” медалийг гардуулан өглөө.
ЭХ ОРОНЧДЫН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ!






Холбоотой мэдээ
-
Өчигдөр 17 цаг 18 мин
-
Өчигдөр 17 цаг 15 мин
-
Өчигдөр 17 цаг 12 мин
-
Өчигдөр 17 цаг 03 мин
-
Өчигдөр 12 цаг 16 мин
-
Өчигдөр 11 цаг 23 мин
-
Өчигдөр 09 цаг 54 мин
-
2025-09-11
-
Өчигдөр 12 цаг 16 мин
-
Өчигдөр 17 цаг 15 мин
-
2025-09-11
-
Өчигдөр 17 цаг 03 мин