
Хяналтын шатны шүүхээс Боловсролын сайдын 2024 оны А/64 дүгээр тушаалаар баталсан "Багшлах эрхийн гэрчилгээ олгох журам"-ыг хуульд нийцсэн гэж үзэж, өмгөөлөгч Э.Чулуунцэцэгийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.
Өмгөөлөгч Э.Чулуунцэцэг нь уг журмыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. Тэрээр 45 хоногийн богино хугацааны сургалтаар багшлах эрх олгож буй нь мэргэжлийн бус хүнийг хүүхдэд заах нөхцөл бүрдүүлж, хүүхдийн сурч боловсрох эрх, эцэг эхийн мэргэжлийн үйлчилгээ авах эрхийг зөрчиж байна хэмээн үзжээ. Мөн багш мэргэжлийн нэр хүнд, үнэлэмж буурч болзошгүй гэж маргасан.
Хэргийг Давж заалдах шатны шүүх хэлэлцээд, журмын зарим заалтыг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн ч, хяналтын шатны шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, журмыг хэвээр үлдээлээ.
Шүүхийн тайлбарласнаар, 45 хоногийн сургалтад хамрагдаж багшлах эрх олгохдоо тухайн хүний эзэмшсэн бакалаврын мэргэжлийн чиглэлд үндэслэж эрх олгодог тул хүүхдийн эрх зөрчигдөөгүй гэж үзжээ.
Ингэснээр, Боловсролын яамнаас хэрэгжүүлж буй 45 хоногийн богино хугацааны сургалтаар багшлах эрх олгох журам хүчин төгөлдөр хэвээр үлдэж байна.






Холбоотой мэдээ
-
Өчигдөр 13 цаг 45 мин
-
Өчигдөр 11 цаг 50 мин
-
Өчигдөр 09 цаг 54 мин
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Уржигдар 17 цаг 18 мин
-
Уржигдар 17 цаг 15 мин
-
Уржигдар 17 цаг 12 мин
-
Уржигдар 17 цаг 03 мин
-
Уржигдар 13 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 16 мин
-
Уржигдар 11 цаг 23 мин
-
Уржигдар 09 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 16 мин
-
2025-09-11
-
Уржигдар 17 цаг 15 мин
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Өчигдөр 13 цаг 45 мин
-
2025-09-11
-
Уржигдар 17 цаг 03 мин