Чөлөөт бөхийн ДАШТ-с МӨНГӨН МЕДАЛЬ авсан МУГТ Т.ТУЛГА эх орондоо ирлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 47 мин

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ТӨМӨР-ОЧИРЫН ТУЛГА ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭЖ ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

Хорватын нийслэл Загреб хотноо болж буй Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд зодоглосон “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Ази тивийн хошой мөнгөн медальт Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Хүч албаны бэлтгэлжилтийн хэлтсийн дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Т.Тулга мөнгөн медалийн болзол ханган, өнөөдөр (2025.09.18) эх орондоо ирлээ.

Түүнийг ирэх үед Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, Хүч албаны бэлтгэлжилтийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Саруул нар алба хаагчдын хамт тосон авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.