УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан чуулганы хуралдааны үеэр "Нэг ноцтой асуудал боллоо. Тиймээс мэдэгдэл хийхээс өөр аргагүй байна. Өнөөдөр 15:30 цагийн орчим АТГ-ын Балдандорж, Батмөнх гэдэг хоёр мөрдөгч Төрийн ордонд ажилладаг нэр бүхий албан тушаалтны нэр дээр Төрийн ордонд нэвтрэх эрх авч УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд бичлэг хийж орж ирээд гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудал гарлаа.
Энэ явдал бол УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдсан, парламентын дархлааг үлэмж хэмжээгээр сулруулсан, засаглал хоорондын хяналт тэнцлийг үгүй хийсэн, Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулсан ноцтой асуудал гарсан учраас УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах ёстой гэж үзээд 2026 оны төсвийн төсөл дээр авсан завсарлагаа сунгах хүсэлтэй байна. Төсөв хэлэлцэж байгаа энэ үед цөөнхийн бүлгийн гишүүнийг онилсон хууль хүчний байгууллагын үйл ажиллагаа нь зөвхөн цөөнх гэлтгүй парламентын дархлааг сулруулах ноцтой үр дагавар үүсгэж байна" гэв.
УИХ-ын чуулганы хуралдааныг удирдаж байсан дэд дарга Х.Булгантуяа АН-ын бүлгийн хүсэлтийг хүлээн авч өмнө нь аваад байсан хоёр хоногийн завсарлага дээр нь нэмээд гурав хоногийн завсарлага өглөө.






Холбоотой мэдээ
-
Өчигдөр 18 цаг 09 мин
-
Өчигдөр 16 цаг 54 мин
-
Өчигдөр 16 цаг 48 мин
-
Уржигдар 18 цаг 09 мин
-
Уржигдар 17 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 27 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 17 мин
-
Уржигдар 17 цаг 24 мин
-
Уржигдар 18 цаг 09 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 24 мин
-
Өчигдөр 16 цаг 54 мин
-
Уржигдар 09 цаг 17 мин